Төсөл, хөтөлбөр

Esel хөтөлбөр: Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл зорилтот /Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Эрдэнэцагаан, МСҮТ / 5-н суманд хэрэгжиж байна. Сургалтын зохион байгуулах сургагч багшаар Насан туршийн боловсролын  5 багш бэлтгэгдсэн болно.

Үр дүн: НТБ-ын ангид 9 ангиас 4 төгссөн үүнээс 162 суралцагч /эр-76, эм-86/, байна.

            Хосолсон сургалт: Тус төслийн хүрээнд Мөнххаан Онгон суманд хосолсон сургалтын анги нээн хичээллэж байна. Тус сургалтыг зохион байгуулах сургагч багшаар  тус сумдын НТБ-н багш болон Мэдээлэл технологийн багш  нар бэлтгэгдсэн. Сургалтад хамрагдаж буй 40 суралцагчид 40 ширхэг таблет, багшид суурин компьютер өгсөн. Тус бүр 2.8 сая нийт 14 сая төгрөгийн санхүүжилт авав.

Үр дүн: Мөнххаан, Онгон сумдад Насан туршийн боловсролын 2 анги 40 суралцагчтай анги хичээллэж байна

            Бичил төсөл:  Сургалтад хамрагдаж төгссөн суралцагчид бичил төсөл бичих уралдаанд оролцож   Мөнххаан сумын “Шимт сүү гараас гарт”, “Төгс” төслүүд, Эрдэнэцагаан сумын “Өв уламжлал”, “”Баясгалант ногоон төгөл, “Хаягдал төмрөөр – хамгийн чанартайг” зэрэг төслүүд шалгарсан.  Мөн төсөл хэрэгжүүлж буй багийн гишүүд Зүүн бүсийн чуулга уулзалтад оролцож брэндинг, сав баглаа боодлын стандартын сургалтад хамрагдахын зэрэгцээ ментор багш,  уулзалт, Бизнес коуч нартай уулзаж, үйлдвэрүүдээр танилцах аялалд оролцсон. Насан туршийн төвийн захирал болон багш У.Наранжаргал нар бичил төслийн шүүгчээр дээрх сумдад ажилласан.

             Үр дүн: Нийт 5 төсөл шалгарч 10 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч амжилттай хэрэгжиж байна.  “Тэтгэлэгт хамрагдагсдын туршлага солилцох үйл ажиллагаа”-нд төслөө хэрэгжүүлж буй 5 баг оролцов.  “Зүүн бүсийн баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа”нд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулан борлуулалт хийж нийт 1,820,000₮ борлуулалт хийсэн.   / QR – кодыг уншуулан мэдээллийн эх сурвалжтай танилцана уу / 

TEDX арга хэмжээ: Өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлэх, амьдралын орчноосоо суралцах боломжуудыг эрж хайх зорилгоор Сүхбаатар аймгийн “Жаахан Шарга” театр-тай хамтран “Театр – Насан туршдаа суралцахуй” сэдвийн дор “TEDxBarun-Urt” арга  хэмжээг зохион байгууллаа.

“Бүсгүйн гараа”  төсөл: “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” хөтөлбөрийн хүрээнд “Бүсгүйн гараа” төслийг Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар аймгийн залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлж байна.

TUMEN&X арга хэмжээ:  Монгол Улсын Засгийн газрын
2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам”, Сүхбаатар
аймгийн Засаг Даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
зорилгоор Түмэнцогт сумын Соёлын төвтэй хамтран TUMEN&X арга хэмжээг зохион
байгуулав. 

            Арга хэмжээний хүрээнд:  “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалья”, “хувь хүний хөгжлийн сургалт” арга хэмжээг төрийн албан хаагчид, ахлах ангийн
сурагчдыг хамруулан зохион байгуулж, Насан туршийн боловсрол төвийн үйл
ажиллагааг сурталчлан, иргэдээс хэрэгцээний судалгаа авсан.

            Сургалтыг Захирал М.Энэбиш – “Хувь хүний хөгжил”,   Сургалтын менежер П. Уянга-“Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалья” , Нийгмийн ажилтан А. Батбаатар, -“Хувь хүний соёл” , Гэр бүлийн боловсролын багш Ч. Уранчимэг – “Гэр бүлийн –Үнэ цэнэ” сэдвээр тус тус удирдан зохион байгуулсан.  Үр дүн: Арга
хэмжээнд нийт 103 иргэн, иргэдийн боловсролын хэрэгцээг тандах судалгаанд 65
иргэн хамрагдсан. Түмэнцогт сумын ЗДТГ-ын санхүүжилтээр тус сумын соёлын төв,
Насан туршийн боловсрол төв хамтран жил бүр уламжлал болгон тус арга хэмжээг
зохион байгуулахаар болсон