Иргэдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа

Иргэдийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тэдний хэрэгцээнд нийцсэн насан туршийн боловсролын үйлчилгээг төлөвлөх, хөгжүүлэх стратеги, арга зам, сургалтын чиглэл хөтөлбөр, агуулгыг тодорхойлон боловсруулах зорилготой “Иргэдийн боловсролын хэрэгцээг тандах судалгаа”-г “Насан туршдаа суралцацгаая” аяны хүрээнд 409 иргэнээс цахим /QR код, линкээр/ болон цаасан хэлбэрээр судалгаа авав.

 Уг судалгаанд Баруун-Урт, Наран, Түмэнцогт, Асгат сумын хувийн хэвшилд ажиллаж буй залуучууд, хот хооронд болон хот дотор явдаг таксины жолооч, төрийн албан хаагч, ахмад настууд цаасаар, бусад сумд цахим хэлбэрээр хамрагдаж, цаасан суурьтай судалгаанд 337, цахим суурьтай судалгаанд 72 иргэн хамрагдсан.