Сургалт

TUMEN&X арга хэмжээ:  Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам”, Сүхбаатар аймгийн Засаг Даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Түмэнцогт сумын Соёлын төвтэй хамтран TUMEN&X арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээний хүрээнд:  “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалья”, “хувь хүний хөгжлийн сургалт” арга хэмжээг төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж, Насан туршийн боловсрол төвийн үйл ажиллагааг сурталчлан, иргэдээс хэрэгцээний судалгаа авсан. Сургалтыг Захирал М.Энэбиш – “Хувь хүний хөгжил”,   Сургалтын менежер П. Уянга -“Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалья” , Нийгмийн ажилтан А. Батбаатар -“Хувь хүний соёл” , Гэр бүлийн боловсролын багш Ч. Уранчимэг – “Гэр бүлийн – Үнэ цэнэ” сэдвээр тус тус удирдан зохион байгуулсан.  Үр дүн: Арга хэмжээнд нийт 103 иргэн, иргэдийн боловсролын хэрэгцээг тандах судалгаанд 65 иргэн хамрагдсан. Түмэнцогт сумын ЗДТГ-ын санхүүжилтээр тус сумын соёлын төв, Насан туршийн боловсрол төв хамтран жил бүр уламжлал болгон тус арга хэмжээг зохион байгуулахаар болсон